Олон улсын хөөмийн наадам манай улсад болохоор болжээ. Уг наадам нь энэ сарын 6-9-ны өдрүүдэд Ховд аймгийн Чандмань суманд болох юм байна. Наадмын нээлт маргааш болох аж. Хөөмийг Ховд аймгийн Чандмань сумаас гаралтай гэж үздэг бөгөөд тиймдээ ч энэ газарт хийхээр болсон гэнэ. Хоёр жил тутам зохиогддог энэхүү наадам ганцаарчилсан болон багаараа гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдаж шилдгээ тодруулах юм байна. Наадмаас шалгарсан шилдэг уран бүтээлчдийг Улаанбаатарт тоглолтод оролцуулах юм байна.