Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан даруйдаа “Төрийн ордонд суухгүй. Би явж ажиллана” хэмээн нэгэн сэтгүүлчид ярилцлага өгсөн С.Жавхлан өнөөдөр тангараг өргөнө. Тэрбээр Төрийн ордон руу морьтой явж очсон сурагтай. 2016 оны сонгуульд 69 бие даагч нэр дэвшиж Баянзүрх дүүргийн 54-р тойрогоос 11029 санал авч, иргэдийн итгэлийг хүлээж бие даагчдаас С.Жавхлан ганцаараа сонгогдсон билээ. Ямартай ч шинэхэн гишүүн тангараг өргөхөөр морь унаж Төрийн ордон руу явсан гэнэ.
С.Жавхлан Төрийн ордон руу морьтойгоо явсан гэнэ
2016-07-05 10:37:18