8o
Улаанбаатар хот
mobile menu

Хилэнц: Ашиг орлого нэмэгдэнэ

2016-07-05 09:52:00

Хонь 

Ажил дээрх найрсаг харилцаа юунаас ч илүү чухал. Хамт ажиллагч зөвлөгөө асуух бололтой. Түүний ажлыг амжуулахын хажуугаар өөрийнхийг шийд. Хүүхдүүддээ санаа зовних байх. Тэдэнтэй нөхөрсөг байж харилцаагаа сайжруулах боломж гарна. Түүнээс гадна бүх зүйлийг хянах хэрэггүй, асуудлыг төвөгтэй болгож будилуулна.

Үхэр 

Аливаа зүйлд урам зоригтой хандана. Ихэнх Үхрийн ордны зохиолч, дизайнер болон зураачдын шинэ санаанууд хөгжиж, туйлын ашигтай байна. Найз тань хэн нэг онцгой хүнтэй сохор болзоонд явахыг санал болгоно. Оройн цагаар уг болзооноос татгалз. хамгиин сайн зүйл гэвэл маш гайхалтай хайр дурлал танд ирнэ. Сурталчилгааны эсвэл шуудангийн компаниудаас олон нийтийн болон бизнесийн асуудалд цаг заваа зориулахыг хүснэ. Хэдийгээр та амрахыг хүсэж байгаа ч саналыг нь хүлээн авах болно.  

Ихэр 

Зөвхөн өөрийн нүдний өмнө байгаа зүйлийг харахаа больж асуудлыг илүү өргөн харахыг хичээ. Ингэж чадвал нөхцөл байдлыг зөв үнэлэх болно. Та юуг дутуу хийсэн гэдгээ бодож хамаг цагаа өнгөрөөх хэрэггүй. Гадаад хүмүүстэй ярилцахад хэлний бэрхшээл гарах бөгөөд таны бусадтай харилцах харилцаанд асуудал гарна. Тайван байж, тухайн хүний юу хэлж байгааг нарийвчилсан биш юмаа гэхэд ерөнхийд нь ойлгохыг хичээ. Энэ нь илүү үр дүнтэй байх болно.  

Мэлхий 

Хайр дурлал ба янаг амрагийн явдал гол байр суурь эзэлсээр байх болно. Од гарагийн зохилдлогоо дурлалын оч цацруулж байна. Мэлхийн зөн билэг, уран сэтгэмж ба хүсэл эрмэлзэл бүгд хүчирхэгжиж байгаа цаг. Энэ идэвхжлийг та хайр дурлалын амьдрап эсвэл бүтээлч ажиллагаандаа ашиглаж болох юм. Янз бүрийн санаанууд доор доороосоо ундрах болно. Мөн тайван байдал, цаг хугацаа, энерги зэрэг бүх боломжийг бүрдүүлж өгөх болно.

Арслан

Нарийн төвөгтэй арга замыг юм уу эсвэл ов мэх хэрэглэснээс, итгээд буулт хийсэн дээр байж болно. Харилцаанд саад бэрхшээл гарснаар үнэнч, илэн далангүй байхыг шаардана. Гэрлэх хосууд биенээ хэрхэн ойлгож, халамжлах талаар зөвлөгөө авах нь зүйтэй. Бизнесийн уулзалт, гэрээ хэлэлцээр таны хүссэнээр болох бөгөөдд баримт бичиг нуун далдлах шаардлага байхгүй. Та нээлттэй, шударга байж, эерэг үр дүн харуулж чадна. Хууль зүйн тэмцэл өрнүүлэхээс зайлсхий. Асууж шаардахаас нааш мэдээлэл дамжуулсны хэрэггүй.  

Охин 

Та цалингаа нэмүүлэх юмуу нэмэлт орлого олохыг зорьж байгаа бол од эрхэсийн зүгээс танд гайхалтай нөлөө үзүүлнэ. Бизнесийн ажилдаа өмнөхөөс илүү цаг зарцуулах шаардлага гарах бөгөөд хэр их ажиллана төдий чинээгээр орлогын хэмжээ өсөх болно. Гэхдээ сайтар судалгаа шинжилгээ хийж, үнэ өртгийг зөв тооцоогүйгээс алдагдалд орох магадлалтай гэдгийг сана. Өндөр үнэтэй зүйл худалдан авахаа түр хойшлуул. Эрүүл мэнддээ анхаарч бэлэн бүтээгдэхүүнээс татгалз.

Жинлүүр

Санамсаргүй жижиг зүйл таны санхүүг бууруулж, санаа зовоход хүргэнэ. Жижиг муу зуршлууд танд сайн зүйл авчрахгүй байгааг ойлго. Муу зуршлуудаасаа салах цаг болжээ. Хэцүү мэт санагдавч хэсэг хугацааны дараа бүх зүйл сайжирна. Амжилтад хүрэхийн тулд богино хугацаанд өөрийгөө дайчил. Хань тань таны ухаан, мэдрэмтгий занг гайхна. Тэрээр таны үгийг дагахад бэлэн байна. Хэн нэгэнд туслахад бэлэн бай. Та хэлэх үгэндээ анхаар эс тэгвээс хов живэнд орно. Шинэ гэрт нүүн орж магадгүй.

Хилэнц 

Cap Хумхын ордонд шилжин ирж байгаа тул гэр бүлийн асуудал, өмч хөрөнгөтэй холбоотой хэрэг шийдэгдэнэ. Хилэнцийн ашиг орлого нэмэгдэн, хуучин хөргөгч, угаалгын машин, хатаагч, аяга шанага угаагч зэрэг цахилгаан хэрэгслээ солих байх. Хүмүүсийг өөртөө татдаг увидасаараа олон хүний анхаарал татна. Сансар огторгуйн нөлөөгөөр хайр дурлалын асуудал нилээн сонирхолтой өрнөнө. Харин ганц бие Хилэнцүүдийн одоо үүсгэсэн хайр тийм ч удаан үргэлжлэхгүй.  

Матар 

Та өөрийн амьдралдаа амар тайван, аз жаргалтай байх ёстой. Энэ өдөр данс тооцоо болон гэр бүлийн төсөвт тохиромжтой цаг. Хэд хэдэн гэнэтийн зардлууд гарч ирэх ба та ажлаа хийх ёстой тул зэрэг амжуулах шаардлага тулгарна. Гэхдээ бэлэн мөнгө олоход тийм ч хэцүү биш байх болно. Та боломжоо хэн нэгэнтэй хуваалцсанаар бага зэрэг асуудал үүснэ. Үдээс хойш сэтгэлийн түгшүүр нэмэгдэх тул стрессд орж магадгүй. Танай гэрт хамгийн гайхалтай баяр хөөр болно. Та өөрийн амьдралдаа амар тайван, аз жаргалтай байх ёстой. Энэ өдөр данс тооцоо болон гэр бүлийн төсөвт тохиромжтой цаг. Хэд хэдэн гэнэтийн зардлууд гарч ирэх ба та ажлаа хийх ёстой тул зэрэг амжуулах шаардлага тулгарна. Гэхдээ бэлэн мөнгө олоход тийм ч хэцүү биш байх болно. Та боломжоо хэн нэгэнтэй хуваалцсанаар бага зэрэг асуудал үүснэ. Үдээс хойш сэтгэлийн түгшүүр нэмэгдэх тул стрессд орж магадгүй. Танай гэрт хамгийн гайхалтай баяр хөөр болно.

Бумба

Өглөө эрт cap таны эрч хүчийг шинэчилнэ. Дотно харилцаа илүү сэтгэл хөдлөм байх төлөвтэй. Хайртынхаа хэлсэн зүйлийг зөв ойлгосон эсэхээ тухай бүрт нь лавла. Түүнийг ярьж байхад үгийг нь таслах хэрэггүй, хүлээн зөвшөөрөхгүй байсан ч гэсэн. Хамт олны маргаан мэтгэлцээнээс зайлсхий. Таагүй хов живийг үгүйсгэ. Атаархагчид, хов жив гаргагчид хүртэл таны тэвчээрийг үнэлж, хүндэтгэх болно.  

Загас 

Сайхан зан аашаараа бусдыг өөртөө үргэлж татаж байдаг Загаснууд хэн ч дайрч орж ирж чадахгүй орон зайгаа байгуулж, өргөтгөх хэрэгтэй. Өөрийн ажил хэрэгтэйгээ нүүр тулах, хамтран ажиллагсадаасаа хол байх ямар нэгэн газар олохыг чухалд үз. Гэртээ ажиллаж байгаа Загаснууд үдээс хойш бие болон оюун санаагаа сэргээхийн тулд сайн амрах хэрэгтэйг сануулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment