Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдаж, 1000 гаруй сур харваачид, 80 багийн 800 гаруй шагайн харваач цэц мэргэнээ сорих аж. Түүнчлэн зургаан насны болон эрлийз морьдын уралдаан болно. Үндэсний баяр наадамд барилдах бөхчүүдийг энэ сарын 8-10-нд бүртгэж эхлэх юм байна.