Спортын сэтгүүлчийн өдрийг жил бүр долоодугаар сарын 2-нд тэмдэглэдэг юм. Спортын хэвлэлийн олон улсын холбоо 1924 оны энэ өдөр Парис хотод байгуулагджээ. Бүхий л цаг үед спорт зарим нэг хүмүүс төдийгүй, бүхэл бүтэн орон, тивүүдийг нягтруулдаг тэр нэгтгэгч хүч байсан, байсаар ч байгаа билээ. Орчин үеийн спортын бүрэлдэхүүн хэсэг болох энхийг сахиулах үйлс, шударга өрсөлдөөний үзэл санаа, эрүүл аж төрөх эрмэлзлэл ньөөрийн оршин тогтнож ирсэн хугацаанд хугацаанд хүн төрөлхтөний хүрсэн тэр зүйлээс хамгийн шилдэг сайныг ньөөртөө нэгтгэж байгаа юм. Харин спортын сэтгүүлч юу мэдээлдэг вэ? Энэ бол спорт, биеийн тамир, түүнчилэн спорт, биеийн тамиртай холбоотой нийгмийн амьдралын үйл явдалыг бүрэн харуулдаг сэтгүүлкзүйн нэг салбар. Спортын сэтгүүлзүй бол хэвлэл, радио, телевиз, интернэтээр дамжуулан спортын тулгамдсан мэдээллийг цуглуулах, боловсруулах, тараах нийгмийн ач холбогдол бүхий үйл ажиллагаа юм. Мэргэжилнэгт спортын сэтгүүлч нөхөддөө баярын мэнд хүргэе.
Өнөөдөр олон улсын Спортын сэтгүүлчдийн өдөр
2016-07-02 13:07:47