Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд гишүүний түр үнэмлэхийг гардуулан өгсөн юм. Энэ үеэр Төв аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа А.Сүхбатын сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр энэ талаар "Төв аймгийн 29 дүгээр тойргийнхоо ард иргэдэд баярласнаа илэрхийлье. Та бүхнийхээ итгэл сэтгэлийг ажил болгоно гэж амлаж байна. Хийх ажил олон байна. Эдийн засгийн хямрал, их өрийн асуудал гээд цаг наргүй ажиллаж байж амжилтад хүрнэ гэж бодож байна. Амьдралд буусан, бүрэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр бий. Хэрэгжүүлэхийн төлөө бид хамтран ажиллах болно. Энэ жилийн наадамдаа бэлтгэж таван хүүхдийн бэлтгэл хийлгэж байна. Хүүхдүүдээ бэлтгэлээ сайн хангахад нь тусалж байна. Би өөрөө наадамд зодоглохгүй. Би чинь багш хүн шүү дээ" гэв.
А.Сүхбат: Би өөрөө наадамд зодоглохгүй
2016-07-01 14:22:00