Үндэсний их баяр наадам энэ жилээс эхлэн “Монгол наадам” хэмээх сүлд дуутай болж байгаа юм байна. Энэхүү дууны аяыг Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Балхжав, үгийг Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар бичсэн бол хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат нар хамтран ажиллажээ. Үндэсний их баяр наадиын сүлд “Монгол наадам” дууг ирэх сарын 1-нээс буюу маргаашнаас эхлэн цацаж олон нийтэд хүргэх юм байна. Шинэхэн уран бүтээлийн клипэнд рок поп, сонгодог урлаг, нийтийн дуучид зэрэг нийт 25 дуучнаас гадна ҮДБЭЧ, ХЦДБЧ, ЦДБЭЧ, УДЭТ-ын уран бүтээлчид хамтран оролцжээ.
Маргааш Наадмын шинэ сүлд дууг нийтэд сонирхуулна
2016-06-30 12:57:49