Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компаний 1072 хувьцаа мөнгөжүүлж энэ сарын 13-наас эхлэн иргэд хувацаагаа худалдах арилжааны банкинд хүсэлт гарсан билээ. Иргэд хувьцаагаа зарах хүсэлтээ гаргаснаар эхний ээлжийн 100 мянган төгрөг өнгөрсөн долоо хоногт орсон юм. Харин уг хувьцааны хоёр дахь ээлжийн 100 мянган төгрөг өнөөдрөөс эхлэн 100 мянган төгрөг иргэдийн дансанд орж эхэлсэн байна. Хувьцааны мөнгийг зах зээл рүү гэнэт их хэмжээний мөнгө оруулж, инфляци хөөрөгдөхгүй байх зорилгоор гурав хуваан олгохоор болсон. Энэ дагуу иргэдийн дансанд 300 мянган төгрөг гурав хуваагдан байрших юм. Үлдэгдэл мөнгийг баяр наадмаас өмнө иргэдийн дансанд байршуулна гэж холбогдох албаныхан тодотгож байгаа юм.
Хувьцааны хоёр дахь ээлжийн мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ
2016-06-27 16:12:00