Гавъяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа Индонез улсад оршдог Дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг, 4884 метр Puncak Jaya буюу Карстенз Пирамид уулын оргил руу авирахаар өнөөдөр эх орноосоо мордсон байна. Энэхүү оргил түүний хувьд зургаа дахь тивийн зулай, хадан уул гэгдэг аж. Уг ууланд өмнө нь Монгол хүн хөл тавьж байгаагүй юм байна. Гавъяат тамирчин Б.Гангаамаа энэ талаар өөрийн цахим хуудастаа бичсэн байна. Тэрээр аян замдаа гарахын өмнө өөрийн фэйсбүүк хуудаснаа дараагийн ноён оргил руу тэмүүлсэн аялалд нь тусалсан хүмүүст талархсан сэтгэгдлээ илэрхийжээ.
Б.Гангаамаа Карстенз Пирамидад авиралт хийхээр эх орноосоо мордлоо
2016-06-26 11:51:40