“Рио 2016” олимпийн наадмын эрх олгох дэлхийн сонгон шалгаруулалтын сүүлийн тэмцээн Азербайжаны Бакуд ес дэх өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээний 56 кг-д тулалдсан Э.Цэндбаатар, 52 кг-д Х.Энх-Амар нар олимпийн эрхээ өвөртлөөд байна. Манай тамирчин “Химийн Цом”-ын аварга,Чехийн Гранпри тэмцээний аварга ОУХМ Х.Энх-Амар 52 кг-д, Азийн хүрэл медальт Тайландын Танес Онжунтаг ялж олимпийн эрх хүртэж хүрэл медалийн болзол хангасан. Харин тус тэмцээний 56кг-д тулалдсан Э.Цэндбаатар Рио зорих эрхтэй болсон. Тэрбээр өнгөрсөн шөнө мөнгөн медалийн төлөө Японы боксчин Араши Морисакатай тоглож 2:1-ээр яллаа. Тэмцээний сүүлийн мөчид гурван шүүгчийн нийлбэр оноо 19:19-ээр тэнцэж шийдвэрлэх үед Э.Цэндбаатар илүү байж аваргын төлөө тоглохоор шалгарч үлдээд байна. Ийнхүү манай боксын тамирчдаас 49кг Г.Ган-Эрдэнэ, 52кг Х.Энх-Амар, 56кг Э.Цэндбаатар, 60кг Д.Отгондалай, 64кг Б.Чинзориг, 69кг Б.Түвшинбат нар олимпийн эрх хүртэж Риог зорихоор боллоо.
Манай ширэн бээлийтнүүд Риог зорих эрхээ авлаа
2016-06-25 12:44:34