Эрүүл мэндэд тустай уух зүйлсийн талаар бодох үед таны толгойнд хамгийн түрүүнд хамгийн түрүүнд ус орж ирж магадгүй. Гэхдээ уснаас илүү ач тустай олон уух зүйлс аж. Энэ удаагийнхаа зөвлөгөө булангаараа Эрүүл мэндэд тустай ундаануудыг хүргэж байна. Эрүүл мэнд эрхэм баялаг.
Ногоон цай (Green tea)
Ногоон цай нь ясны сийрэгжилт, хавдар, зүрх судасны өвчин, шүд хорхойтолтын эрсдлийг бууруулдаг. Түүнчлэн цусны судсыг тэлж, бүлэн үүсэхээс сэргийлэх замаар зүрхний шигдээс, зүрхний дайрлагад өртөхөөс сэргийлдэг. Яс сийрэгжих болон шүд хорхойтох эрсдэлийг бууруулдаг. Илчлэг: 0
Гаатай цай (Mint tea)
Антиспазмодик үйлдэлтэй тул булчинг сулруулж, өвдөлт, хөшилтийг намдааж, хоол боловсруулалтыг сайжруулна. Түүнчлэн хоол боловсруулах замаар хоолны бөөний хөдөлгөөнийг дэмжиж, хоол боловсруулалтыг дэмждэг.
Илчлэг: 01%-ийн тослогтой. Эрүүл хоолонд агуулагддаг найрлагууд болох нүүрс-ус, уураг, өөх тосыг агуулдаг учраас бага багаар шимэгдэж, илүү удаан хугацаагаар өлсгөхгүй байж чаддаг. Түүнчлэн цусны сахарыг тогтворжуулдаг. Кальци болон кальцийн шимэгдэлд шаардлагатай Д аминдэмийг агуулдаг. Сүү нь бие махбодод өөх хуримтлаха үйл явцыг бууруулдаг. Кальци нь бие махбодын эсүүд өөхийг хадгалахаас илүүтэйгээр түүнийг шатаахад тусалдаг. Илчлэг: 1 аяга нь 120 калори
Шар буурцгийн сүү (Soy milk)
Зүрх судасны өвчний эрсдлийг бууруулна. Шар буурцгийн сүү нь уусдаг эслэг, шар буурцгийн уураг зэрэг LDL-холестерол, триглицеридийн хэмжээг бууруулж, зүрх судасны өвчний эрсдлийг бууруулдаг бүтээгдэхүүнүүдийг агуулдаг. Хэрвээ үнээний сүүний оронд ууж байгаа бол А, Д аминдэмүүдээр баяжуулсан шар буурцгийн сүүг ууж байх хэрэгтэй. Шар буурцаг нь ургамлын гаралтай эстрогенийг агуулдаг тул хөхний хавдраар өвчилж байсан хүмүүс анхааралтай хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн эмэгтэйчүүдийн дааврын шалтгаант олон төрлийн өвчний үед ач тустай байдаг.
Илчлэг: 1 аяга нь 81 калори
Халуун шоколад (Hot chocolate)
Сэтгэл санааны байдлыг сайжруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Нейротрансмиттер серотонины нийлэгжлийг сайжруулж, зан ааш, сэтгэл санааны байдлыг сайжруулна. Илчлэг: 1 аяга нь үйлдвэрт бэлтгэгдсэн холимогт 115, гэрт бэлдсэн халуун шоколаданд 195 калори.
Натри багатай улаан лоолийн шүүс (Low sodium tomato juice)
Олон төрлийн хавдраас сэргийлнэ. Боловсруулсан улаан лоолийн бүтээгдэхүүнүүд нь ликопин хэмээх антиоксидантаар баялаг бөгөөд энэ нь уушиг, ходоод, нойр булчирхай, зүрх судас, бүдүүн, шулуун гэдэс, улаан хоолой, амны хөндий, хөх, умайн хүзүүний хавдруудаас сэргийлнэ. Илчлэг: 150 гр-д 31 калори
Цангис жимсний шүүс (Cranberry juice)
Буйлны өвчнөөс сэргийлэхэд тусална. Шээс ялгаруулах замын халдвараас сэргийлэх бактерийн эсрэг шинж чанар нь периодонтын өвчнөөс ч сэргийлэх боломжтой гэж үздэг. Шүүс нь чихэр ихтэй байдаг тул өдөрт 1 аягаас хэтрүүлэхгүйгээр уух нь тохиромжтой.
Илчлэг: 1 аяга нь 140 калори
Жүржийн шүүс (Orange juice)
Катаракт, хавдар, төрөлхийн гажиг зэргээс сэргийлж, дархлааг сайжруулна. С аминдэмийн маш сайн эх үүсвэр, мөн маш хүчтэй антиоксидант тул олон төрлийн өвчнөөс сэргийлэхэд тусалдаг. С аминдэм нь эсүүдийг хавдрын шинж чанартай болгодог исэлдэлтээс хамгаалж, дархлааны эсийн үйл ажиллагааг сайжруулж, халдвартай үр дүнтэйгээр тэмцэхэд тусалдаг.
Илчлэг: 1 аяга нь 115 калори