Хятадын “China plus news” сайтад гурван настай “Аягат” бүжигчин Монгол хүүг онцолжээ. Тэд түүнийг эгчийнхээ хамт “Аягат” бүжиг бүжиглэж буй бичлэгийг нийтлээд “Энэ бяцхан хүү зүрхийг чинь эзэмдэх болно. "Аягат" бүжиг бол Монгол Улсын үндэсний бүжгийн нэгэн төрөл юм. Бидний харж байгаачлан бүжигчин толгой дээрээ аяга тогтоон унагахгүйгээр ардын бүжиг бүжиглэж байна” хэмээжээ.
Гуравхан настай бяцхан хүү эгчтэйгээ дээрх бүжгийг бүжиглэн олон нийтийн хайрыг татаад байна. Мөн тэднийг дуурайж бүжиглэх хятадууд ч олширч байгаа гэнэ.