Өвлийн цагт аль болох илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх нь таны болон танай гэр бүлд нэн ач тустай юм. Иймээс та бүхэнд Байцаа, үзэмтэй банш хийх хялбар аргыг санал болгож байна.
Таны орц
Байцаа 400гр
Хатаасан үзэм 2 хоолны халбага
Цөцгийн тос, сүү
Бэлтгэх арга
Байцааг гараар татаж жижиглээд цөцгийн тосонд бага зэрэг хуурна. Үүн дээрээ угаасан үзэм, цөцгийн тос сүү нэмж 8-10минут жигнэсний дараа хөргөөнө. Баншийг усанд чанаж болно. Мөн банштай цай хийхдээ баншаа ингэж баяжуулж болох юм.